Манай оронд Бүйлсний 2 зүйл, Гүйлсний 1 зүйл тэмдэглэгджээ. Бүгд яст жимстэй, навчлахаас өмнө цэцэглэдэг, жижгэвтэр сөөгнүүд байдаг. Энэ удаад бүйлсийг гүйлсээс хэрхэн ялгах вэ? мөн бариулт бүйлсийг Монгол бүйлснээс хэрхэн ямар шинжээр нь ялгадагийг авч үзье. Та бүхэнд тус болно гэдэгт итгэж байна.
- Жимс хилэнлэг, үсэрхэг, яс нь гөлгөр. Навч нь өргөн-өндгөрхүү бөгөөд зүрхэрхүү дугираг суурьтай, нарийн сунгуу буюу шовх оройтой. 0.5-1.5м өндөр дэрэвгэр сөөг... ГҮЙЛС
- Жимс нь өтгөн тачир үстэй бөгөөд барзгар ястай. Навчис нарийн гонзгойдуу, тонгоруу-өндгөрхүү юмуу зууван, эсвэл шаантган хүрзэрхүү ... БҮЙЛС
1.1 Навчис өргөн-өндгөрхүү, зүрхэрхүү, жижиг хөрөөлөг захтай, урт бариултай. Цэцэг цагаан, навчлахаас өмнө дэлгэрнэ. Жимс бөөрөнхий, хавчгардуу, шар юмуу улбар шар, богинохон шилбэтэй: Сибирь гүйлс - Гуу жалганы ирмэг, сөөгөн ширэнгэ, чулуурхаг хажуу, хээр тал, бэл хоолой, байц хадаар ургана. Хэнт., Ханг., Монг-Даг., (Хорхой-Чулуут, Эрдэнэ-булаг, Ерөөгийн адаг, Дулаанхаан уул), Хянг (Баянцагаан, Авдрантын гол), Дорн.-Монг.
2.1 Өргөсгүй мөчиртэй, 0.5-1.5 м өндөр сөөг. Навчис гонзгойдуу, тонгоруу-өндгөрхүү эсвэл гонзгойдуу зууван, 2-3 см урт, шовх, хөрөөн-шүдлэг, сийрэг, тачир үсэрхэг. Цэцэг тод ягаан, навчлахаасаа өмнө дэлгэрдэг. Яст жимс нь 4-8 мм урт шилбэтэй: Бариулт бүйлс - Уул толгодын чулуурхаг хажуу, байц хад, ам хавцал, элсэрхэг хээр, их элсний зах, сайр садрагын адаг ба ирмэг дагаж ургана. Хэнт., Ханг., Монг.-Даг., Ховд, Монг.-Алт. (Аж богд, Бурхан буудай уул), Дунд.-Халх, Дор.-Монг. (Өмнөд), Их-Н., Олон-Н., Дор-Говь, Говь-Алт., Зүүнгар (Зөөлөн богд), Алаш., Алт.-Өвөр.
2.2 Маш их өргөслөг, дэрэвгэр мөчиртэй 25-80 см өндөр сөөг. Навчис зузаан, өргөн тонгоруу-өндгөрхүү юмуу дугираг, 0.5-1.5 см урт, жижигхэн, үл мэдэг гүдэн шүдэрхэг, бүр нүцгэн илэглэг. Цэцэг цайвар ягаан, суумал навч гарахаас өмнө дэлгэрдэг, жимс бараг суумал: Монгол бүйлс - Уул толгодын чулуурхаг бэл, хажуу хормой, байц, ам хавцал, сайрын ирмэг дагаж ургана. Говь-Алт. (Баянцагаан, Ноён, Нэмэгт, Тост), Алаш. (Борзонгийн говь, Ончийн хяр, Галын говь).
Эх сурвалж: Өлзийхутаг, Н. 1985. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын бэлчээр, хадлан дахь тэжээлийн ургамал таних бичиг. УБ. 280-282 хуу.
© Дээрх хоёр эх сурвалжыг дурьдалгүй ашиглахыг хориглоно.
No comments:
Post a Comment