Би энэ үрийг 2011 оны 7 сарын үед Дорноговиос авч ирсэн. Энэ ургамлыг би тухайн үедээ сайн анзааралгүй зүгээр л үрийг нь түүгээд ирчихсэн. Гэтэл энд ирсэн чинь яг ямар ургамлын үр цуглуулснаа мэдэх шаардлагатай боллоо. Би энэ ургамлыг яг ямар зүйл вэ буйлс уу эсвэл гүйлс үү. Хэрвээ буйлс бол бариулт буйлсуу эсвэл Монгол буйлс уу гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ би Amygdalus pedunculata Pall буюу Бариулт бүйлс гэж үзэж байна. Та бүхэн хэрвээ яг нарийн мэдэж байвал надад хэлж өгч тус болоорой.
|
Үрийн гадна үсэрхэг хальсийг авсан байдал |
|
Ихэнх болсон үр нь гаднах хальс нь дээрхийн адил язарсан байдаг. |
|
Үрийг хөрсөнд хийгээд нэлээд хэд хоносны дараа үндэслэсэн байдал нь. Үрийн яс нь хоёр тийш салж, үндэс нэлээд урт ургасан, харин хөрсөн дээр ил гарч ирэх соёололтын хэсэг дөнгөж ургаж эхлэх гэж байна. |
|
Үр цухуйн гарч ирж байгаа байдал |
|
Соёолоод хэдхэн хонож байна... |
|
Нэг сар орчмын дараа хөөрхөн том болж байгаа биз. Би энийг өвөл тарьж байгаа болохлээр тийм ч хурдан ургахгүй байгаа байх. |
No comments:
Post a Comment